Зэс бүтээгдэхүүн

Зэс бүтээгдэхүүн

  • 2020-03-25 16:26
Зэс” гэдэг шар алтнаас Зэс бол алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодис агуулдаг ихээхэн онцгой чанартай эд ажээ. Тийм учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй олон талын ач холбогдолтой юм байна. Үүнд :1.Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.2.Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг. З.Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.4.Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд жин тавьдаг 5..Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.6.Яршихад зэс хавтангаар дарж боодог.7,Сэлхрээг /хаван/ зэс дардаг.8.Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.9.Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна. 10.Судас хатуурах, шижин өвчинд зэс эм болдог.Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг. 11. Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна.Зэс ийм ид шидтэй юм шиг нөлөөлдөгийн учир нь хүний бие махбодод зэс тун бага тул милиграммын хэмжээний зэсийн нөлөө чухал.Хүний бие махбодод агуулагддаг зэс нь:-Зүрхний ажиллагааг зохицуулж-Холестриний түвшинг хязгаарлаж-Чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж-Ясыг бэхжүүлэхэд туслаж-Хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж-Хэрэх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог ажээ.Иймэрхүү өвчнөөр сүүлийн үеийн “хотожсон” залуучууд нэлээн өвдөх болсон байна. Шинжлэх ухааны үндэстэй зэсний ач тус нь хүний бие махбодод ёстой л “сувилагчийн” үүрэг гүйцэтгэдгийг ном судраас ийнхүү олж мэдсэнийхээ дараа бага насандаа эмээгээс сонссон зүйлээ бас эмээ маань голдуу зэс сав суулга, эд хэрэглэлтэй байсны гүн утга учрыг эргэцүүлэн бодож, бишрэл төрж билээ.Монголчууд хэдэн мянган жилд анагаах ухааны үйлчилгээний сүлжээ ч үгүй аж төрж байсан мөртлөө эрүүл чийрэг, өвчин эмгэг багатай байсан нь монголчуудын бүтээсэн “нүүдлийн соёл иргэншлийн” ач үр байжээ.Зэс эдлэл нь хүртэл өрх гэр, ам бүлийн бэлэн “сувилагч” байсан ажээ.Харамсалтай нь одоо үед зэсийг тоохоо байж, хааяа нэг айл зэс домбыг зүгээр л хуучны үзмэр болгон гэртээ тавихаас хэтрэхгүй болжээ. Уул нь тэр зэс эдлэл эрүүл мэндийн улаан алт гэдэг юм байна /copy/
2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.